Коронавирусын халдвартай холбоотой түгээмэл асуулт хариултууд №2


Ковид 19 ба хөхүүл эхчүүд

  • Идэвхитэй коронавирусын халдвар хөхний сүүгээр дамжин халдсан тохиолдол одоогоор байхгүй тул хөхөөр хооллохыг зогсоох шаардлагагүй.
  • Ковид 19 тархсан үед олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж болох уу? Болно. Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхэд болон хөхүүл эх хоёрын аль альны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

  • Ковид-19 батлагдсан эсвэл магадлалтай ээжээс төрсөн хүүхдийг төрсөн даруйд нь эхийн анхын тэврэлт буюу ээжийн цээжинд нүцгэнээр тэврүүлэх хэрэгтэй юу? Тийм. Эхийн анхны тэврэлт, кенгеру асаргаа, хөх амлуулах, хөхөөр хооллох, ээжтэйгээ хамт байх зэрэг нь шинэ төрсөн хүүхдийн биеийн хэмийн хяналтыг сайжруулдаг, дөнгөж төрсөн нярайн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг гэх мэт олон талын ач холбогдолтой учир ковид-19 халдварлах эрсдлээс сэргийлэхээс илүү чухалд тооцогдоно.

  • Ковид 19 батлагдсан эсвэл сэжигтэй байгаа тохиолдолд хөхүүл эмэгтэйчүүд өөрсдөө хүсвэл хүүхдээ хөхүүлж болно. Энэ тохиолдолд дараах зарчмуудыг баримтлана:
  • Хүүхдэд хүрэхээс өмнө гараа спирт суурьтай гар ариутгагчаар ариутгана эсвэл савантай усаар угаана.
  • Хөхүүлэх үед болон хүүхэдтэй харьцах бусад үед эмнэлгийн маск зүүнэ.
  • Амны цаасанд ханиаж найтаах ба тэр даруй цаасыг хаяж гараа угааж, ариутгана.
  • Эхийн хүрсэн гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутгана.
  • Эмнэлгийн маск чийгтэй болсон даруйд солих ба маскны гадна талд хүрэхгүйгээр хаях, дахин хэрэглэж болохгүй.
  • Ковид 19 батлагдсан эсвэл сэжигтэй хөхүүл эмэгтэйчүүд эмнэлгийн маскгүй үед бусад халдвар хамгааллын дэглэм баримтлан боломжтой бол ердийн маск хэрэглэн хүүхдээ хөхүүлж болно. Хүүхэд хөхөөр хооллох нь халдварын эрсдлээс илүү ач холбогдолтой. 
  • Ковид 19 батлагдсан эсвэл сэжигтэй хөхүүл эмэгтэйчүүд биеийн байдлаас хамааран хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд сүүгээ сааж эсвэл донорын сүү, нярайн сүүн тэжээл өгч болно. 
  • Ковид 19 батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдол байсны улмаас хүүхдээ хөхүүлэхийг зогсоосон эмэгтэйчүүд хэдийд ч буцаад хөхүүлж эхлэх боломжтой, тодорхой хугацааны хязгаарлалт байхгүй.


Эх сурвалж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага



2021/04/26