Нэйшнл Лайф Даатгал ХХК нь ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. = /media/images/TRY.original.jpg


Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулан 2021.02.10-ны өдөр “Нэйшнл лайф даатгал” ХХК-д “ Менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний баталгаажуулалтын Эс эф си эс” ХХК-ийн зүгээс  ISO 9001:2015 гэрчилгээг гардуулан өглөө. “Нэйшнл лайф даатгал” ХХК нь “Тус солюшн” ХХК-ийн системийн инженерчлэлийн үйлчилгээг суурилуулсны үр дүнд шаардлагатай 131 шалгуурыг бүрэн хангасан болохыг Гүйцэтгэх захирал Г.Монголхүү онцоллоо. 

 

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 чанарын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр даатгуулагч, харилцагчдын шаардлагыг тогтвортой хангах, тэдгээрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд эмх цэгцтэй ажиллах ач холбогдолтой. ISO 9001:2015 гэрчилгээ нь “Нэйшнл лайф даатгал” ХХК нь харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг шуурхай хүргэж, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулж, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэдэг болохыг нь илтгэж буй хэрэг юм.

 

Нэйшнл лайф даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7011 3366 утсаар холбогдоорой.

 



2021/02/11