Таны ирээдүй хэр баталгаатай вэ?


             Би ажиллахыг хүсдэггүй нэгэн. Үүнийг уншаад та гайхаж магадгүй. Яагаад гэж? Миний өвөө, эмээ насаараа улсад ажилласан хүмүүс бий. Гэхдээ авч буй тэтгэвэр нь хэзээ ч тэдний амьдралд хүрэлцэж байгаагүй. Үеийн хөгшчүүлийг харсан ч энэ байдал анзаарагддаг. ГЭХДЭЭ илүү БОЛОМЖ байдаг гэдгийг мэдэх хүртлээ би ийм бодолтой явсан.

Тэрхүү БОЛОМЖ бол ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ. Хувийн тэтгэврийн даатгалыг сонгосноор танд ямар ашиг тустай, өнөөдөр яагаад хувийн тэтгэврийн даатгалыг сонгох хэрэгтэйг тайлбарласан дараах хэдэн шалтгааныг дурдая. 


Хамгийн эхний сонгох шалтгаан бол НЭМЭЛТ ТЭТГЭВЭР


Та улсаас сардаа 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байлаа гэж бодьё. Тэгвэл хувийн тэтгэврийн даатгалтай байснаар нэмэлтээр 500 мянган төгрөгний тэтгэвэр авч сардаа нийт 1 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой болно. Ийнхүү нэмэлт тэтгэвэртээ болсноор буурлууд маань тэтгэврийн зээлгүйгээр сэтгэл тайван амьдрах боломжтой болох юм. 

Тодруулахад, Хувийн тэтгэврийн даатгал нь улсын тэтгэврийн даатгалаас тусдаа бөгөөд энэхүү үйлчилгээг үзүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авдаг. Одоогоор хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг үзүүлж буй цор ганц компани нь Нэйшнл Лайф Даатгал байна.


Хоёр дахь сонгох шалтгаан бол ӨВЛӨГДДӨГ.


Жил ирэх тусам тэтгэвэрт гарах нас нэмэгдсээр л байна. Гэтэл тэтгэвэрт гарч чадалгүй өнхрөөд унах тохиолдол цөөнгүй байна. Ийм тохиолдол үүсэхэд бидний насаараа хуримтлуулсан тэтгэвэр үр хүүхдүүдэд маань өвлөгддөггүй. Зөвхөн ӨР л үлддэг. Та харин хүүхэддээ ӨР биш ӨВ үлдээх боломжтой. Ямар ч тохиолдолд таны тэтгэврийн хуримтлал танд эсхүл таны үр хүүхдэд л өвлөгдөнө. 


Гурав дахь сонгох шалтгаан бол ХАМГААЛАЛТ.


Тэтгэврийн хуримтлал гэхээр дийлэнх хүмүүс нь банкны хадгаламж, тэтгэврийн сантай адилхан юм бишүү гэж асуудаг. Гэтэл хувийн тэтгэврийн даатгал дээрх 2 үйлчилгээтэй харьцуулахад хуримтлал үүсэх хугацаанд ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ үйлчилдгээрээ онцлог. 

Тодруулахад, даатгуулагч 5 жилийн гэрээ байгуулаад эхний нэг жилд сар бүр 100,000₮ хураамж төлж явах үедээ гэнэтийн ослын улмаас Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал цаашид төлөх байсан 4 жилийн сар бүрийн 100,000₮-ийг Нэйшнл Лайф компани өмнөөс нь төлж 5 жилийн дараа авах байсан тэтгэвэртийн хуримтлалыг бий болгож өгнө. Харин гэнэтийн ослын улмаас амь нас нь эрсдвэл тухайн үед үүссэн байсан хуримтлалыг 2 дахин өсгөж ар гэрт нь олгоно.

Бидэнд ийм боломж байна. Энэхүү боломжийг ашиглан ах, эгч нар маань өвөө, эмээг хувийн тэтгэврийн даатгалд хамруулсан. Одоо тэд маань 2 тэтгэвэр зэрэг авч, амьдралд нь хүрэлцээтэй сэтгэл тайван амьдарч байна. 

Магадгүй энэхүү нийтлэлийг уншин суугаа ТА тэтгэвэрт гарсан нэгэн, эсхүл тэтгэвэрт гарах тухай бодоочгүй нэгэн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл таниас нэгэн асуултыг асууя, Таны ирээдүй хэр баталгаатай вэ, та хэдэн төгрөгний тэтгэвэр авах, тэр нь таны амьдралд хүрэлцээтэй гэдэгт итгэлтэй байна уу, сэтгэл ханамжтай байна уу?

Хувийн тэтгэврийн тухай зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл 7011 3366 утсаар холбогдоно уу.