ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНД ҮЗҮҮЛДЭГ ЭМ -ИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /ЭМДЕГ/ Олон нийттэй харилцах хэлтсийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Ч.Хажидмаагаас хорт хавдрын үеийн эмчилгээний даатгалын талаар асууж ярилцлаа.

Хорт хавдрын үед эрүүл мэндийн даатгалаас ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

Хорт хавдрын тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулинд заасны дагуу төрөөс даадаг. Гэхдээ хорт хавдрын тусламж үйлчилгээг үе шаттайгаар даатгалын сангаас зардлыг тооцуулахаар ажиллаж байна. ЭМДЕГ-аас хорт хавдрын эмчилгээнд гурван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эхнийх нь хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний тохиолдол бүрт 450 мянган төгрөг. Энэ тусламж үйлчилгээний хувьд хөдөө орон нутаг, аймгуудад хийж эхэлснээр заавал хотод ирж хими эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон. Дараагийнх нь хорт хавдрын туяа эмчилгээний өдрийн эмчилгээнд нэг өдрийн 66 мянгаар хөнгөлж байгаа. Харин гурав дахь нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тохиолдол бүрт 300 мянган төгрөгөөр тус тус хөнгөлдөг.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг нь амьдралынхаа эцсийн шатандаа байгаа хүмүүсийг нас барах хүртэл нь ямар нэгэн өвдөлт зовиургүй амьдруулах зорилготой . Хүнд хүн байна гээд эмнэлгүүд авахгүй тохиолдол их гардаг.

Тэгвэл хорт хавдрын эсрэг эмчилгээний үед хэрэглэх эм бэлдмэлд ямар хөнгөлөлт үзүүлдэг юм бол?

Эмийн үнийн хөнгөлөлтөд олон улсын нэршилтэй 170 гаруй, худалдаа үйлдвэрлэгчийнхээ нэршлээр 630 гаруй эмийг  20-80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед ямар хөнгөлөлттэй вэ ?

Өндөр өртөгт тусламж үйлчилгээ гэж бий. 500 мянгаас 33 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа. Өндөр өртөгт тусламж үйлчилгээнд хамрагдсан гэрээт найман эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Улсын I, II. III эмнэлэг, Цэргийн госпиталь, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийслэлийн өргөө амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, ХСҮТ гэсэн эмнэлгүүдэд хорт хавдрын хагалгаанд орсон тохиолдолд хагалгаанд хэрэглэгдэх хэрэгслийн 75 хувийг даатгалын сангаас , 25 хувийг иргэн өөрөө төлдөг. Жишээ нь нэг сая төгрөгийн хагалгаанд ороход 750 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас, 250 мянгыг нь иргэн өөрөө төлж хагалгаанд орно.

Иргэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авахын тулд яах хэрэгтэйг хэлж өгөөч?

Эрүүл мэндийн даатгалаа л төлсөн байх ёстой. Өөр ямар нэгэн илүү дутуу шаардлага тавьдаггүй.


Хорт хавдрын үед эрүүл мэндийн даатгалын зүгээс үзүүлдэг санхүүгийн дэмжлэг чамлахааргүй өндөр ч хорт хавдрыг даван туулахад хангалтгүй байдаг нь бодит амьдрал дээр харагддаг.


Энэ нь гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд тэр хүний олдог байсан орлого зогсох, түүнийг халамжлах, асрах хүн ажлын байраа алдах зэрэг асуудлууд хөвөрдөг байна. Эхнэрийнхээ хорт хавдрыг эмчлүүлэхийн тулд байр, машинаа зараад ч аварч чадахгүй таван хүүхэдтэйгээ үлдсэн өрхийн тэргүүний жишээ дөнгөж саяхан нийгэмд нэгийг бодогдуулсан билээ.

Бодит амьдрал дээр өвдөхөд үүсдэг санхүүгийн асуудлыг даван туулах нь өвчинтэйгөө дүйцэхүйц хүндрэлийг хувь хүн, гэр бүл үзүүлж байдаг хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах арга замыг хувийн эрүүл мэндийн даатгалууд санал болгоод ажиллаж байгаа ба энэ нь олон гэр бүлд ач тустай байх болно гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

12 дахь жилдээ эрүүл мэндийн даатгалаар төрөлжин ажиллаж буй Нэйшнл лайф компани өнөөдөр уг боломжийг танилцуулсан юм. Бид Нэйшнл Лайф компанийн даатгалын газрын захирал Г.Алимаагаас манай орны нөхцөлд анх удаа нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаар асууж ярилцлаа.

Хорт хавдартай гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээний төлбөр их өндөр гардаг. Жишээ нь 100 сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнд танайх хэдэн саяыг нь гаргаж өгөх боломжтой вэ?

Яаж даатгуулснаасаа л хамаарна.

Тухайн хүн 50 саяар даатгуулсан байлаа гэхэд бид түүнийг нь 100 хувь олгох л болно. Магадгүй тэр хүнд заавал 50 биш, 25 саяын эмчилгээ хийлгэх шаардлага гарч болно. Гэвч бид үүнээс нь үл хамаараад даатгуулсан өртөг болох 50 сая төгрөгийг нь зуун хувь олгоно.

Манай орны хувьд танай байгууллагын нэвтрүүлж буй даатгалын үйлчилгээ шинэ, шинэлэг зүйл. Иргэд танай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрхэн хандаж, хүлээн авч байгаа вэ?

Хүмүүсийн хандлага хамгаас чухал.

Хүн болгон дор бүрнээ миний эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг мэддэг боловч амьдралын хэв маяг, нөхцөл боломжоосоо шалтгаалаад эрүүл мэнддээ тэр бүр хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа нь үнэн.

Бидний идэж буй зүйлсээс эхлээд амьдралын хэв маяг, хотын утаа гээд маш олон зүйлд өөрчлөлт орсон гэдгийг иргэд маань өөрсдөө ойлгож, дүгнэлт хийх хэрэгтэй. Тиймээс эрүүл мэнддээ хэрхэн хөрөнгө оруулах, амьдралын хэв маягаа яаж эрүүл байлгах вэ гэдэг асуудалд иргэд өөрсдөө маш өндөр ач холбогдол өгч ухаалаг шийдвэрийг 21- р зууны иргэний хувьд гаргах ёстой.

Би танай санал болгож буй үйлчилгээний хамгийн дээд хэмжээ буюу 50 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулахын тулд сард хэдэн төгрөг төлөхөд болох вэ?

Даатгуулагчийн наснаас хамаараад харилцан адилгүй.

Жишээ нь 30 настай хүн 50 сая төгрөгийн нөхөн төлбөр авахын тулд даатгууллаа гэхэд сард дунджаар 6000 төгрөг төлнө. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр бид өдөртөө нэг л удаа хоол иддэг шүү дээ. Нэг удаа идэх хоолныхоо мөнгөөр даатгалынхаа сарын төлбөрийг төлөх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь ийм сонголт хийснээр ирээдүйд эрүүл мэндийн асуудлаас үүсч болох санхүүгийн эрсдэлийг үгүй хийж байгаа юм.