Хувь хүний, гэр бүлийн санхүүг эрсдэлд хүргэдэг хүчин зүйлсүүд


Хувь хүний, гэр бүлийн санхүүг эрсдэлд хүргэдэг гурван зүйл байдаг байна.

  1. Гэр бүл салалт
  2. Эрүүл мэнд
  3. Донтолт

Өөрөөр хэлбэл эдгээр гурван эрсдэлийг тооцож амьдарснаар бид санхүүгийн гэнэтийн эрсдэлд орохгүй, хүнд нөхцөл байдлыг туулахгүй гэсэн үг гэдгийг хувийн санхүүгийн зөвлөх Ж.Энхсанаа  иргэдэд зөвлөдөг байна. Тэр дундаа энэ удаагийн нийтлэлээрээ хүнд эрүүл мэндээс шалтгаалан учирдаг санхүүгийн эрсдэлийн тухай бичье.

Эрүүл мэнддээ анхаарах, түүнээс үүдэж гарах эрсдэлийг даван туулахад бэлэн байх шаардлага ганц надад эсвэл танд тохиолдоогүй. Энэ бол манай эриний хүн бүрийн хариуцлага, ухамсар, соёлын асуудал. Монголчууд хотжих тусмаа эрүүл мэндээ алдаж байна. Халдварт бус өвчний гаралт эрчимтэй нэмэгдэж хэзээ ч хэн ч амьдралын буруу хэв маяг, дадал зуршлаас үүдэлтэй өвчний онош сонсож магадгүй байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн уушгины хавдрын мэс засалч ярихдаа “Би тамхи татдаггүй ч уушгины хорт хавдраар өвдөхийг үгүйсгэхгүй. Учир нь бид утаан дунд амьдраад 10 гаруй жил болж байна” гэж ярьсан юм. Энэ нь бидэнд эрүүл мэндийн эрсдэл хэзээ ч бий болж болохыг сануулж байгаа юм. Мөн орчны аюулгүй байдлаас шалтгаалсан маш олон эрсдэлүүд бий гэдгийг бодолцох нь зүйтэй.

Та яг одоо өөрөөсөө дараах хоёрхон асуултыг асууна уу.

  1. Та өвдлөө гэхэд таны гэр бүлийн орлого хэдэн төгрөгөөр багасах вэ? Өөрөөр хэлбэл та болон танай гэр санхүүгийн доголдолд орох уу?
  2. Та өвдлөө гэхэд эмчилгээний зардлаа  цаг алдахгүй гаргаж өгөөд эмчлүүлэх боломж бий юу?

Энэ хоёр асуултад бүдэрсэн бол энэ албан тодорхойлолтыг уншихыг хүсье.

“Хүн амь нас, эрүүл мэндээ, эд хөрөнгөө болон бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулах боломжтой. Эдгээр зүйлсийг даатгуулснаар хохирлыг даатгалын компаниар нөхөн төлүүлэх боломжтой. Үүнд, хувь хүний эрсдэл болон цаг бусын үхэл, өвчин тусах, хөдөлмөрийн чадвараа алдах, хэт өндөр наслах, ажилгүй болох зэрэгтэй холбоотой орлого болон амьдралд учрах хохирлын хэмжээ юм” гэжээ.

Бидний хэдэн хувь нь үүнийг мэдэж, хэрхэн ашигладаг бол?

Харамсалтай нь бид эрүүл мэндийн даатгалыг цэнхэр дэвтрээс цааш төсөөлдөггүй ба үнэндээ л бага ашигладаг. Гэтэл эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь хадгаламждаа мөнгө хийснээс илүү  их ач холбогдолтой байдаг байна. Нэйшнл лайф даатгалын компанийн Хөгжлийн стратегийн газрын захирал Э.Жаргалангийн нэгэн тайлбарыг хүргэе.

... Хүн сарын орлогынхоо 10 хувийг хадгалаад таван жил болоход тодорхой хэмжээний хуримтлалтай болно. Гэтэл өвдөөд эмчлүүлэхээр болоход хадгалсан мөнгө маань хүрэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй. Хүнд өвчин тусахад эмчлүүлэх зардал багадаа 30,40, 50 сая төгрөг болдогтой холбоотой шүү дээ. Ийм тохиолдолд хуримтлуулсан мөнгөө өгөөд, дахин өр зээлтэй болох эрсдэл өвдсөн хүн, түүний гэр бүлд бий болдог. Энэ байдлыг эрсдэлгүй даван туулахад даатгал туслах юм. Та сарын орлогынхоо 10 хувиар тогтмол хуримтлал үүсгээд, нэмээд хоёр гурван хувиар даатгуулахад болно. Ингэсэн тохиолдолд эрүүл мэндийн эрсдэл тохиолдсон үед эмчилгээний зардалд санаа зовох зүйлгүй бас хадгалсан мөнгөтэйгөө үлдэх  боломжтой гэсэн үг шүү дээ...

Яг энэ тайлбарт эрүүл мэндийн даатгалд хамрагдах учир шалтгаан маш энгийн бас тодорхой гарчээ.

Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.