Ажилчдын санхүүгийн мэдлэг: Санхүүгийн мэдлэг боловсрол яагаад чухал вэ? Хэрхэн туслах вэ?


Манай улсын ихэнх иргэд санхүүгийн мэдлэг дутмаг харагддаг. Санхүүгийн мэдлэгтэй болгохыг хичээж буй хүмүүсийн хувьд сургууль, номын сан эсвэл интернет орчинд мэдээ мэдээлэл хангалтгүй байдаг. Санхүүгийн мэдлэг боловсрол олгох сургалт хангалтгүй, дагаж мөрдөх зааварчилгаа байхгүй тохиолдолд санхүүгийн мэдлэггүй хүмүүс хадгаламж, хуримтлал, хөрөнгө оруулалт зэрэг хувийн санхүүгийн менежмент хийхэд хүндрэлтэй байдаг.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн байгууллага (OECD) - аас олон улсын хэмжээн дэх өсвөр насны хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг үнэлэх хөтөлбөр (PISA)-ийн хүрээнд 2018 онд хийгдсэн судалгаагаар судалгаанд оролцсон өсвөр насны 4 хүүхэд бүрийн нэг нь, гишүүн 13 орны 7 өсвөр насны хүүхэд бүрийн нэг нь өдөр тутмын зардлын шийдвэр гаргах чадвар хангалтгүй байна гэсэн үр дүн гарчээ

Трэнд: Ажил олгогчид яагаад ажилчдынхаа санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг оролдож байгаа вэ?

Ажил олгогчид ажилчдадаа санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөрүүдийг санал болгосноор өөрийн байгууллагадаа өндөр үнэ цэнэтэй ашиг тусыг өгөх боломжтой. Энэ нь одоогийн ажилчдын бүтээмж, тогтвортой байдлыг дээшлүүлэх, шинээр орж ирэх ур чадвар сайтай ажилтнуудыг татахад туслах стратеги юм.

Өөрсдийн санхүүгийн байдалдаа стрессдсэн хүмүүсийн 50% нь ажилдаа төдийлөн төвлөрөн ажиллаж чаддаггүй, 7 хоног бүр 3 цагаас илүү хугацааг хувийн санхүүгийн асуудлаа шийдэх эсвэл хэрхэн шийдэх талаар бодож өнгөрүүлдэг. Стресст орсон ажилчдын дийлэнх нь цалин хөлс нь амьжиргааны зардлын өсөн нэмэгдэж буй өртөгтэй тохирохгүй байгаа бөгөөд ажил олгогчийн тэтгэмжийн төлөвлөгөө бусад байгууллагатай өрсөлдөхүйц гэдэгт итгэдэггүй гэж хэлдэг. Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр явуулснаар өөр байгууллага руу явах магадлалтай ажилтны стрессний түвшинг бууруулахад туслалцаа үзүүлдэг.

Ажилчдаа хэрхэн санхүүгийн тал дээр чадавхижуулах вэ?

Ур чадвар сайтай шинэ ажиллах хүчнийг татах эсвэл төвлөрч чадахгүй, бүтээмж муудсан ажилтнуудын асуудлыг шийдэхээс үл хамаарч санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх нь танай байгууллагын бүтээмж болон соёлыг дээшлүүлнэ. Нэгэнт танай байгууллага ажилчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхийн үр өгөөжийг олж мэдсэн бол та хаанаас яаж эхлэхээ мэдэх үү?

Тэгвэл бид танд ажилчдыг санхүүгийн хувьд чадавхижуулахад тусалж чадах цогц хөтөлбөрийг бий болгох таван алхмуудыг танилцуулъя.

1. Ажилчдынхаа санхүүгийн асуудлуудыг судлан тодорхойл.

Та тэгээс нь эхэлж байгаа эсвэл одоогийн урамшууллын саналуудыг дахин үнэлж байгаа эсэхээс үл хамааран ажилтнуудтай харилцах шугамыг нээ. “Тэднээс юу хүсэж байгааг нь асуу. Ямар бэрхшээлтэйг нь ойлгохыг хичээ. Таны ажилчдын хэдэн хувь нь орон байрны зээл, өр төлбөртэйг мэдэх үү? Энэ нь таны хувьд ашиглаж болох боломж байж болох ч та үүнийг анхаардаггүй.” гэж Wealth Factory -н Гүйцэтгэх Захирал Ангел Рич хэлсэн байдаг.

Тиймээс ажилчдынхаа юунд сонирхолтойг, юунд санаа зовниж байдгийг мэдэх зорилгоор судалгааны асуулга явуул. Үүнд нь дараах сэдвүүдийг хамруулах ёстой:

  • Өр зээлийн төлөлт
  • Кредит менежмент
  • Илүү том зорилгод зориулсан хуримтлал
  • Тэтгэвэрт гарах бэлтгэл
  • Хөрөнгө оруулалтын стратеги
  • Орлого зарлагын менежмент
  • Газар, байр, хашаа худалдан авалт

Судалгааг явуулсны дараа та санхүүгийн мэдлэгийн хөтөлбөртөө анхаарах хамгийн чухал хэсгүүдийг ойлгох болно.

2. Санхүүгийн хувьд олон төрлийн ажиллах хүчинд зориулсан зорилтот удирдамжийг санал болгох

Амьдралын янз бүрийн үе шатанд байгаа ажилчид өөр өөр санхүүгийн удирдамж авахыг хүсэж болох бөгөөд таны хийсэн судалгаа үүнийг тодорхойлоход тусална. Мянганыхан өөрийн гэсэн байр, орон сууцанд зориулах эсвэл өр зээл төлөх гэж хуримтлал үүсгэдэг. Х үеийнхэн хүүхдүүддээ зориулж боловсролын хуримтлалууд үүсгэдэг. Ахмад үеийнхэн өөрсдийн тэтгэвэртээ анхаардаг. Ажилчдынхаа санхүүгийн тодорхой асуудалд нийцсэн боломжуудыг санал болгох нь тэдний хувийн санхүүгийн дарамтыг багасгахын тулд хамгийн их хүсэж буй мэдээллээр хангахад тусална.

3. Харилцааны тусламжтайгаар мэдлэг боловсролыг дээшлүүл

“Үйлчлүүлэгчийн төлөвлөгөөг бид хэдэн удаа хардгийг бид хэлж чадахгүй бөгөөд тэд компанийн ажилчдадаа үзүүлж буй бүх сайхан давуу талыг ашиглахгүй байна.” гэж Опус Прайвит Клайнт ХХК -ийн Менежментийн Түнш Иван Ватанабэ хэлжээ.

Ажиллах хүчээ ямар тэтгэмж авах боломжтойг мэддэг байх нь маш чухал юм. Гэсэн хэдий ч үе үеийн ажилчид санхүүгийн тодорхой асуудалтай байх тул харилцаа холбоо нь бүх хүмүүст тохирсон загвар биш юм. Ажиллах хүчний үе үед нь  тохируулан санхүүгийн ашиг тусын талаарх сурталчилгааны кампанит ажлыг хийж гүйцэтгэх нь тэдний үр нөлөөг нэмэгдүүлэхэд тусална. Тиймээс биднээс танд санал болгох дараах хэдэн саналуудыг анхааралдаа авч үзээрэй.

  • Имэйл зөвлөгөө
  • Компанийн дотоод сошиал медиа сувгууд
  • Компанийн дотоод сайт дээрх нийтлэл болон гарын авлагууд
  • Вебинар буюу цахим хэлэлцүүлэг
  • Цайны цагаар биечлэн танилцуулах
  • Гол санаануудыг дүгнэсэн инфографик
  • Видеонууд

Таны ажиллах хүчинд юу хамгийн сайн тохирохыг мэдэхийн тулд хэд хэдэн туршилтуудыг хийх шаардлагатай байж болох ч энэхүү гүнзгий ойлголт нь таны дотоод харилцаа холбоог бүх кампанит ажлуудыг илүү үр дүнтэй болгох боломжийг олгоно.

4. Хамтын ажиллагааг дэмж

Эрүүл мэнд, амь нас болон хуримтлал зэрэг даатгалын үйлчилгээнүүдэд хамруулах сонголтуудыг санал болгож байхдаа менежмент сайн хийж, оролцоог дэмжсэн уулзалт хийх нь чухал юм.

Шинэ ажлын байр гаргах үеэр тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэгчийнхээ хөшүүргийг ашиглан мэргэжлийн хүн авчирч, боломжит хувилбаруудыг судалж, ажилчдынхаа онцлог нөхцөл байдалтай уялдуулан үнэ цэнэтэй газруудыг тодруулаарай. Тойм мэдээлэл өгөхийн тулд семинар/вебинар зохион байгуулахыг тэднээс асууж, илүү нарийн асуултуудад тодорхой хариулах боломжтой байхын тулд 1-1 -ийн хүртээмжийг оруулахыг хичээгээрэй. Мөн санхүүгийн мэдлэг боловсрол олгох чиглэлээр мэргэшсэн олон програм хангамжууд болон компаниуд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Харилцаа холбоог бий болгохын тулд ажилчдаа удирдан чиглүүлэхэд програм хангамжууд эсвэл даатгалын компанитай холбогдохыг зөвлөж байна.

5. Компанийн эерэг соёлыг бий болго

Энгийн тодорхой соёлыг бүтээхийн төлөө яв. "Мөнгөний систем"-ийг арилгахад туслах санхүүгийн мэдлэгийн талаар нээлттэй яриа өрнүүлэхийг урь. Өөрийн үйлдлээр манлайлан ажилчдад санхүүгийн стрессээ багасгаж, ажлын байрыг илүү үр бүтээлтэй болгоход туслах замаар ажилчиддаа санхүүгийн боловсрол, ил тод байдлын ач холбогдлыг харуул.

 

Та ажилчдаа даатгалд хамруулан, хамтдаа санхүүгийн мэдлэг боловсрол олгох хөтөлбөр зохион байгуулбал тодорхой үр дүнд хүрэх боломжтой юм. Магадгүй та дээрх алхамуудаас өөр арга замыг ашиглаад амжилт үзүүлсэн ч байж болно.

Хэрвээ та Амьдралын Даатгалын үйлчилгээг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой. БИД ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ байх болно.



2022/01/24