ӨДӨР БҮРИЙН 5,000₮ = ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН БОЛОВСРОЛ

2025-08-26

🌟Шинэ долоо хоногийн мэнд!

📚 Хичээл сургууль эхлэх мөч болгонд эцэг эхчүүд бидний анхаарал ном дэвтэр ✏️, дүрэмт хувцас 👕, хүүхдийн өдөр тутмын хэрэглээнд төвлөрдөг.

👨‍👩‍👧 Эцэг эх бүрийн хамгийн том хүсэл бол хүүхдээ сайн сургуульд 🏫 сургаж, хүссэн мэргэжлээр нь 👩‍⚕️👨‍💻 амжилттай ажиллаж байгааг харах.

💡 Гэвч бодит амьдрал дээр боловсролын зардал 📈 жилээс жилд өсөн нэмэгдэж, ирээдүйн төлбөрийн дарамт 💰 улам нэмэгдэж байгаа нь үнэн.

🤔 Өнөөдөр бага сургуулийн сурагч байсан хүүхэд маань 👦 10 жилийн дараа их, дээд сургуульд 🎓 ороход сургалтын төлбөр хэд болох бол?

✅ Хүүхдийнхээ боловсролын замыг тогтвортой байлгахад эцэг эхчүүдэд туслах оновчтой шийдэл бол боловсролын хуримтлалын даатгал 🛡️ юм.

📌 Яагаад боловсролын хуримтлалын даатгал гэж?

  1. 💡Хуримтлал + Даатгал = Давхар хамгаалалт
    📈Та сар бүр тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулж, ирээдүйд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлнэ. 🛡️ Хэрэв эцэг/эхийн амь насанд эрсдэл учирвал даатгалын хамгаалалт үйлчилж, хуримтлалыг Нэйшнл лайф даатгал үргэлжлүүлэн төлж гэрээний дагуу сургалтын төлбөрийг олгоно.
     
  2. 🌱Өгөөжтэй хөрөнгө оруулалт
    💰Хуримтлуулсан мөнгө таны нэр дээр өсөлтөө авч, ирээдүйд илүү их боломжийг бий болгоно.
     
  3. 📌 Санхүүгийн сахилга бат
    📚Хүүхдийн боловсролд зориулж тогтмол хуримтлуулснаар таны гэр бүл санхүүгийн сахилга баттай болж, ирээдүйн зорилгоо тодорхой болгодог.

🌱 Жижигээс эхэлсэн хэмнэлт – Том мөрөөдөл

Жил бүрийн жижиг зардлаа эргэж хараарай. Өдөр бүрийн кофе, түргэн хоолны мөнгийг хэмнэж чадвал хэдхэн жилийн дараа хүүхдийнхээ боловсролын баталгааг бий болгох боломжтой. ✨Жижиг алхам өнөөдрөөс эхэлбэл, том мөрөөдөл маргааш биелдэг.

📊 Хуримтлалын тооцооллын жишээ:

👩‍👧30 настай ээж 5 настай хүүхэдтэй, 13 жил сар бүр

Өдөрт: 4,120₮

Сард (30 өдөр): 123,600₮

Жилд: 1,483,200₮ төлнө.

🎓Хүүхэд 18 нас хүрэх үед 

Хуримтлалын нийт дүн: 40,000,000₮ хуримтлалтай болсон байна. /Хүү өгөөж тооцогдсон болно/

Ээжийн төлсөн дүн: 19,286,085₮

Хүүгийн өгөөж: 20,713,915₮

👩‍🎓 Ирээдүйд итгэлтэй алхах боломж

📘Боловсролын хуримтлалын даатгал бол зөвхөн мөнгө хадгалах тухай биш. Энэ бол хүүхдийнхээ мөрөөдлийг хамгаалах, эцэг эхийн хувьд хамгийн том үүргээ биелүүлэх баталгаа юм.

💡 Таны өнөөдрийн сонголт маргаашийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно. Учир нь боловсрол бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй хөрөнгө оруулалт.

✅Боловсролын хуримтлалын давуу тал:

  • 🛡️Эцэг эх, асран хамгаалагчийн амь нас дэлхийн бүх улс оронд 24 цагийн турш хамгаалагдана.
  • 👶Эцэг эх, асран хамгаалагчийн амь насанд эрсдэл учирсан тохиолдолд гэрээний хугацаа дуустал сар бүр 100,000₮ тэтгэмж хүүхдэд олгоно. Мөн сар бүрийн төлөлтийг зогсоож Нэйшнл лайф даатгал эцэг эхийн өмнөөс хуримтлалыг үүсгэж гэрээний хугацаа дуусахад сургалтын төлбөрийг олгоно.
  • 📈Хүүгийн орлогын шимтгэл төлөхгүйгээр хуримтлалаа үүсгэх боломжтой.
  • 🏦Хуримтлалаа барьцаалан зээл авах боломжтой.

МӨРӨӨДЛИЙГ ХАМГААЛЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ!