👨‍👩‍👧 МОНГОЛ ААВУУДЫН ТУХАЙ

2025-09-08

Шинэ 7 хоногийн мэнд!

💡Харилцагчдад дуулгах мэдээ. Бид өрхийн санхүүгийн боловсролыг түгээх зорилгоор байгууллагуудад “Өрхийн санхүүгийн эрсдэлээ удирдах нь” сургалтыг  тогтмол зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар иргэд гэр бүлийнхээ санхүүг ухаалгаар төлөвлөж, ирээдүйн тогтвортой байдлаа хамгаалахад хэрэгтэй мэдлэг, зөвлөмжийг хүргэдэг билээ. Хэрэв та бүхэн байгууллага дээрээ уг сургалтыг авахыг хүсвэл манайтай холбогдоорой. 

Санхүүгийн боловсрол гэдэг зөвхөн тоо, мөнгөний тооцоолол биш. Энэ бол гэр бүлдээ хамгийн үнэтэй хамгаалалт, баталгааг үлдээх ухамсар юм. Тэр дундаа гэр бүлийнхээ тулгуур болсон аавуудын хариуцлага, үнэ цэнэ санхүүгийн сахилга батаас эхэлдэг.

Аав хүн гэдэг зөвхөн гэр бүлдээ орлого олж өгдөг ажилтан биш. Тэр бол хүүхдийнхээ амьдралд үл үзэгдэх хүч, хамгаалалт, урам зоригийн эх булаг билээ. Тэгвэл бүгдээрээ судалгаанууд болон сонирхолтой баримтуудтай танилцъя.


📊 Сонирхолтой баримтууд

1. Дундаж наслалт

​​​​Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 жил орчим. Энэ нь эмэгтэйчүүдээс 9 жилээр бага, дэлхийн дунджаас хоёр дахин өндөр зөрүү юм.
👉 Энэ тоо баримт аавуудын эрүүл мэндийн эрсдэлийг үл тоож болохгүйг харуулж байна.

2. Хүүхдийн нүдээр аав

Олон улсын судалгаагаар хүүхдүүдийн 70% нь аавыгаа “баатар” гэж хардаг.
Монгол хүүхдүүдийн дурсамжид хамгийн тод үлддэг зүйлс:

  • хамт тоглосон мөч,
  • сургуулийн баярт оролцсон өдөр,
  • хамт аялсан цаг хугацаа.

 Хүүхэд аавынхаа өгсөн тоглоомыг мартдаг ч халамж, үлгэр дуурайлыг нь насан туршдаа санаж явдаг.

3. Сэтгэл зүйн нөлөө

“Аав минь надад итгэдэг” гэдэг мэдрэмжтэй өссөн хүүхэд өөртөө итгэлтэй, шийдвэр гаргахдаа зоригтой болдог. Мөн “Аав шигээ хүн болмоор байна” гэдэг хүсэл хүүхдийн хичээл зүтгэлийг урамшуулдаг.

4. Монголын уламжлал дахь аавууд

Эртнээс монголчууд “эцгийн сургаал”-ыг дээдэлж, гэр бүлийн чухал шийдвэрийг аавууд гаргаж ирсэн. Энэ уламжлал өнөөдөр ч хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн үнэ цэнэд хүчтэй нөлөөлсөөр байна.

5. Эрүүл мэндийн бодит байдал

Монгол эрчүүдийн зонхилох өвчин: Зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, элэгний өвчлөл, хорт хавдар, осол гэмтэл.

Эрчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин бага эмнэлгийн үйлчилгээ авч, эрүүл мэнддээ анхаарах хандлага маш сул байдаг.


🛡 Хүүхдийнхээ нүдээр баатар хэвээр үлдэхийн тулд...

Амьдралд гэнэтийн эрсдэл тохиолдож болно. Монголын эрэгтэйчүүдийн дундаж наслалт богино, хөдөлмөрийн насанд нас баралт хоёр дахин өндөр байдаг нь бодит үнэн. Үүн дээр зүрх судасны өвчин, хорт хавдар, осол гэмтэл зэрэг эрэгтэйчүүдийн зонхилон өвчнүүд нэмэгддэг.

Хүүхдийнхээ нүдэнд баатар хэвээр үлдэж, гэр бүлдээ бат бөх хамгаалалт үлдээхийн тулд аавууд өөрсдийгөө хамгаалах ёстой.

Бид танд эрэгтэй хүмүүсийн зонхилон өвчилдөг хүнд өвчнүүдийн хамгаалалттай ААВЫН даатгалыг санал болгож байна. 

✅ Аавын даатгалын давуу тал:

👨‍🩺 Аавын даатгалд хамрагдсанаар доорх нэр заасан хүнд өвчнүүдээр өвдсөн тохиолдолд эмчилгээний зардлыг олгоно.

  • Зүрхний шигдээс
  • Тархины цус харвалт
  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Түрүү булчирхайн хорт хавдар
  • Уушгины хорт хавдар

🚑 Гэнэтийн ослын хамгаалалттай

🛡️  Амь насны хамгаалалттай