ЯАГААД НЭГ Л ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ТЭТГЭВЭР АВАХ ЁСТОЙ ГЭЖ?
2024-08-22
Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь санхүүгийн эрсдэлээс хамгаалах гэж үздэг. Харин манай тэтгэврийн тогтолцоо суурь зорилгоо хангаж чадахгүй байгаатай санал нийлэх биз ээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн дарамтаас үүдэн тэтгэвэр авагчид зөвхөн тэтгэврийн орлогоороо амьдралаа залгуулж чадахгүй болж санхүүгийн хүнд байдалд орж байна. Насаараа нийгмийн даатгал төлсөн ч тэтгэвэрт гарахдаа цаашдын амьжиргаа, хэрэгцээгээ хангах боломж маш муу байгаа асуудлыг хүн болгон мэдэх хэдий ч даван туулах арга барилаа нэг л буруу сонгоод байх шиг. 2020 онд тэтгэврийн зээл тэглэх хууль батлагдахад нийт тэтгэвэр авагчдын 70 хувь нь тэтгэврийн зээлтэй байсан гэх тооцоо гарсан байгаагаас үзвэл тэдний хувьд авч байгаа тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, эдийн засгийн хэрэгцээг нь хангаж чаддаггүй гэдгийг харуулж байна. Одоогийн байдлаар улсын дундаж тэтгэврийн хэмжээ 680 мянган төгрөг байгаа бөгөөд ирэх онд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч тэтгэврийн дундаж хэмжээ дундаж цалингийн 40 хувиас доогуур хэвээр байгаа нь тэтгэвэр авагчдын санхүүгийн хувьд хүндрэлтэй байгааг онцолж байна.
Тэтгэвэрт гарсны дараа л бодож эхлэх гэж үү?
Өнөөдөр залуучууд тэтгэвэрт гарах талаар бодох ч сөхөөгүй завгүй амьдралаар амьдарч, цаг хугацаа харвасан сум шиг л урсаж байна. Гэвч бид бүгд л хэзээ нэгэн цагт тэтгэвэрт гарах нь гарцаагүй үнэн билээ. Гэхдээ тэтгэврийг заавал тэтгэвэрт гарсан хойноо ярих гэж үү? Хэдий тэтгэврийн насан дээр очоод тэтгэвэр авах хуультай ч бид тэрхүү авч байгаа мөнгөөрөө амьдралаа цааш нь үргэлжлүүлэх болно. Тэр үед харамсахгүйн тулд өнөөдөр бид тэтгэврийн тогтолцоо ямар байгааг, цаашид бидэнд яаж нөлөөлж болох талаар чухалчлан авч үзэж ирээдүйгээ төлөвлөх нь зүйтэй. Иймээс эртнээс санхүүгийн тогтвортой байдал, сэтгэл тайван амьдрах боломжийг бий болгох сонголт бидний гарт байхад яагаад одооноос эхэлж болохгүй гэж.
Одоо хэрэгжиж байгаа улсын болоод хувийн тэтгэврийн тогтолцоо хоёрын ялгаа?
Монгол улсын хувьд улсын тэтгэврийн олон улсад хэрэгжиж байгаа, бидний хэрэгжүүлж болохуйц 2-3 тогтолцооноос 1-ийг нь сонгож хэрэгжүүлж байсан. Өөрийг сонгон хэрэгжүүлэх боломжтой. Ямартай ч Монголын сонгосон тогтолцоо нь маш эмзэг.
Нэгд, насны суваргаас хамаарч байна. Залуу хүний мөнгийг аваад тэтгэвэрт гарсан иргэддээ өгчихдөг. Тэтгэврийн насныхан нь олон, залуус нь цөөн байвал өгөх мөнгө нь хүрэхгүй, эсвэл залуусын цалингаас авах шимтгэл татвар ихэснэ.
Хоёрт, инфляцад өртөмтгий. Яагаад гэвэл хуримтлал бий болгоогүй учир нэгээс нь аваад нөгөөд нь өгөөд л байна. Ер нь хуваарилалтын тогтолцоо гэдэг нь хэрэгжүүлэгчийг улам хүндрэлтэй байдалд оруулдаг.
Харин хувийнх бол хуримтлалд өгсөн мөнгөөрөө тэтгэврээ тогтоолгох боломжтой. Дэлгэрүүлбэл,
- Хэдий хэмжээний тэтгэвэр авахаа сонгох,
- Хугацаанаасаа өмнө хуримтлалаа буцаан авах,
- Гэр бүл, хүүхдүүддээ өвлүүлэх зэрэг НД-аас ялгарах ялгаа олон бий.
Тэтгэврийн хуримтлалын даатгалын талаар?
Тэтгэвэрт гарсан үедээ нийгмийн даатгалаас авах тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэртэй байх боломжийг хувийн тэтгэврийн хуримтлалын даатгал олгох ба та өөрийн нэр дээрх тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэн үлдээх боломж, тэтгэврийн хуримтлал баталгаат өгөөжөөр өсдөг, хүүгийн орлогын албан татвар ногдохгүй, гэнэтийн ослын эрсдэлийн хамгаалалттай, хүссэн хэмжээгээрэй хуримтлалаа үүсгэх боломж, хамгийн багадаа 5 жил төлөөд тэтгэвэрт гарах боломжтой гэх зэрэг давуу талуудтай байдаг.
- Хугацаат тэтгэврийн даатгал:
60 наснаас эхлэн нэмэлт тэтгэвэр авах ба хуримтлалын мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээгээр амь насны даатгалын хамгаалалт үйлчилнэ. Хэдий хэмжээний тэтгэврийн хуримтлал үүсгэх, хэдэн жилийн турш тэтгэвэр авахаа өөрөө сонгоно. - Үндэсний тэтгэврийн даатгал:
5 жил хураамжаа төлөөд тэтгэвэр авах боломжтой. Хуримтлал үүсгэх хугацаанд гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон амь насанд нь эрсдэл учирсан тохиолдолд даатгалын хамгаалалт үйлчилнэ.
Жишээ нь та 30 настай сард 100,000 төгрөгийг 10 жилийн турш хуримтлуулбал 23,632,000 төгрөгийн тэтгэврийн хуримтлалтай болно. Үүнийг та насан туршдаа тэтгэвэр авах, хугацаанд хувааж тэтгэвэр авах, бөөн дүнгээр нэг дор авах гэсэн сонголтуудаас сонгох боломжтой.