АМЬ НАСНЫ ДААТГАЛ БОЛ ТАНД БИШ ТАНЫ ГЭР БҮЛД ЗОРИУЛАГДСАН ДААТГАЛ ЮМ.

2024-09-02

Амь насны даатгал нь санхүүгийн төлөвлөлтийн чухал хэсэг бөгөөд та өөрийн хайртай хүмүүсийн санхүүгийн аюулгүй байдалд оруулсан хөрөнгө оруулалт юм. Магадгүй танд даатгал төвөгтэй эсвэл үнэтэй мэт санагдаж болох ч энэ нь танай гэр бүлийн санхүүгийн ирээдүйг баталгаажуулах чухал хэсэг тул өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон даатгалыг судалж мэдэн эрсдэлд бэлэн байгаарай. Мөн ямар ач холбогдолтой болох санхүүгийн хувьд үүсэх хүндрэлийг даван туулахад хэрхэн туслах талаар бодож үзэхэд илүүдэхгүй болов уу. Сүүлийн үеийн судалгаагаар судалгаанд оролцогчдын амь насны даатгал худалдаж аваагүй гэсэн гол шалтгаан нь ямар хэмжээний, ямар төрлийн даатгалд хамрагдах шаардлагатайг сайн ойлгоогүйгээс болсон байна. Амьдралыг өөрчилсөн дэлхийн тахал өвчний дараа амь насны даатгалын сонирхол дээд хэмжээндээ хүрчээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь олон хүнд шаардлагатай даатгалыг худалдан авахад саад болж байна.

Амь насны даатгалын 2023 оны дэлхийн чиг хандлага.

Амь насны даатгалын 2023 оны чиг хандлагын талаарх статистик мэдээллийг толилуулж байна.

АНУ-ын Ерөнхий статистик баримтууд:

  • 2023 онд Америкийн насанд хүрэгчдийн 52% нь амь насны даатгалд хамрагдсан байна.
  • Цар тахлын дараа амьдралын даатгалын сонирхол урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хэрэглэгчдийн 39% нь ирэх жил амь насны даатгал худалдаж авахаар төлөвлөж байна.
  • Бага насны хүүхэдтэй эцэг эх нь нийт хүн амаас илүү амь насны даатгалд хамрагдах магадлал өндөр байна 

Яагаад амь насны даатгал хэрэгтэй вэ?

Амь насны даатгал бол танд биш таны гэр бүлд зориулагдсан даатгал юм.

Үндсэндээ амь насны даатгал нь өөрийгөө бус гэр бүлээ хамгаалах зорилготой юм. Хэрэв гэр бүлийн үндсэн тэжээгч нь өвчин эмгэг болон гэнэтийн ослоос болж нас барсан аль эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажиллах боломжгүй болсон тохиолдолд гэр бүлийн амьдралын түвшинг хадгалахад туслах санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэхүү дэмжлэг нь өдөр тутмын зардлыг нөхөж, өр төлбөрөө төлж, ирээдүйн хэрэгцээгээ хангаж, хүнд хэцүү үеийг даван туулахад тусална.

Таны бодож байгаа шиг тийм ч үнэтэй биш.

Олон хүмүүс амьдралын даатгалыг үнэтэй гэж боддог байж магадгүй юм. Гэвч үнэндээ таны бодож байгаагаас бага хураамжтай. Амь насны даатгал нь таны өөрийгөө үнэлж буй үнэлгээ болон нас, хүйс, мэргэжил зэргээс хамааран төлөх хураамж өөр өөр байдаг. Жишээ нь: Хэрэв та 30 настай эмэгтэй 100,000,000 сая төгрөгийн үнэлгээтэй 3 жилийн хугацаатай даатгалын гэрээ байгуулахад сард 21,000 төгрөг төлөх гэх мэт үнэлгээ, нас хүйс ,гэрээний хугацаанаас  хамаарч хураамж харилцан адилгүй байна. Нас ахих тусам шимтгэл нэмэгддэг тул залуу насандаа даатгалд хамрагдах нь зардлыг бууруулахад тусална.

Амь насны даатгал хэрэгтэй болох үед магадгүй та оройтсон байж мэдэх юм.

Монгол улсын 2023 оны 7 сарын байдлаар нийт 10132 нас баралт бүртгэгдсэн байгаа бөгөөд үүнээс 17.5%-ийг гэнэтийн осол, гаднын шалтгаант нас баралт эзэлж байгаа бол үлдсэн 82.5% нь өвчний улмаас хорвоог орхисон статистик үзүүлэлт гарчээ. Харамсалтай хэдий ч хэн нэгэн хүнд өвчин тусах эсвэл гэнэтийн осолд өртөх, хөдөлмөрийн чадвараа алдах үед  амь насны даатгалд хамрагдахад аль хэдийнээ оройтсон байдаг. Тиймээс танд хэрэгтэй үед шаардлагатай хамгаалалтыг авахын тулд одоо амь насны даатгалд хамрагдах тухай бодож эхлэх цаг юм.

Таны хөрөнгийг хамгаална.

Хүний амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон байрны асуудлыг шийдэхэд ипотекийн зээл бодитой хувь нэмрээ оруулж байна. Өнөө үед ипотекийн зээлгүй хүн ховор болсон тул өөрийн хөрөнгийг хамгаалах тал дээр анхаарах нь нэн чухал зүйл юм. Байрныхаа зээлийг төлөөд төлөвлөгөөний дагуу сайхан амьдарч байтал

өвдөх бүр гэнэтийн шалтгаанаар амь насаа алдах тохиолдол гарч болно. Энэ үед үлдэж байгаа ар гэрийхэн нь өртэй зээлтэй үлддэг, амьдралын ачаа нэмэгддэг. Тэгвэл Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгал нь өвдөх, гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь насанд эрсдэл учирсан, тохиолдолд тухайн даатгуулагчийн зээлийн үлдэгдлийг банкинд төлөн гэр бүлд үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлдэг даатгал юм.