ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТАЛААР ИЛҮҮ ИХИЙГ ...

2024-09-09

Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд сэтгэл гонсгор явдаг хүн олон бий. Уул шугамдаа бол аль ч улс оронд улсын эрүүл мэндийн даатгал нийт иргэдийн суурь хамгаалалтыг л бий болгох үүрэгтэй юм байна л даа. Гэтэл хүн бүрийн хэрэгцээ, шаардлага харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүсийн хувьд улсын эрүүл мэндийн даатгалаас жилд 2 сая ₮ тусламж үйлчилгээ авах нь хангалттай байхад зарим хүмүүсийн хувьд хүрэлцэхгүй, нэмэлт санхүүгийн хэрэгцээ шаардлагатай болох нь бий.  Өөрөөр хэлбэл өндөр өртөг бүхий онош тавиулах, эмчилгээ авах, гадагшаа эмчилгээнд явах зэрэгт улсын эрүүл мэндийн даатгал заримд нь үйлчлэхгүй, эвсэл хаана аа ч хүрэхгүй байх тохиолдол бий.

Тэгвэл энэ орон зайг хувийн эрүүл мэндийн даатгал гэдэг зүйл нөхсөөр иржээ. Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эмчилгээний зардал, эмнэлгийн мөнгө, эм тарианы зардлыг нь даатгалын компани хариуцдаг. Мөн өөрийн хүссэн эмнэлэгт үйлчлүүлж, цаг хугацаа алдахгүйгээр сэтгэлд нийцсэн үйлчилгээг авах боломжтой гээд улсынхаас нэлээд ялгаатай. 

Бидний дийлэнх нь эрүүл мэндийн даатгалыг сар бүр цалингаас заавал суутгах ёстой мөнгө л гэж боддог. Хэрхэн даатгалаа ашиглах, суутгагдсан мөнгө маань юунд зарцуулагдаж байгаад санаа тавьдаг нь тун цөөхөн. 

Тиймээс эрүүл мэндийн даатгал гэдэг зүйлийг тайлбарлахын тулд  хувийн болон улсын эрүүл мэндийн даатгалыг харьцуулж ганц нэг жишээ татлаа.  

Хувийн эрүүл мэндийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгал хоёр хоёулаа иргэдийн эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцахаар оршдог. Гэхдээ нэг нь нийтийн эрх ашигт тэнцүү хуваарилан ажилладаг бол нөгөөх нь тухайн иргэний хэрэгцээ, шаардлага, сонголт, боломжид нийцүүлэн үйлчилдэг. Үүгээрээ ялгаатай. 

Өөрөөр хэлбэл хувийн эрүүл мэндийн даатгал ямар ч эмнэлэгт, аль ч улсад эмчлүүлэх боломжтой мөн нөхөн төлбөр олгодог бол улсын эрүүл мэндийн даатгал хуулийн дагуу улсын эмнэлэгт л үйлчлүүлэх ганц сонголттой байдаг. Мэдээж иргэн бүр улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүртэх эрхтэй ч энэ нь урьдчилан сэргийлэх шинжилгээнд ороход хангалтгүй, эмчилгээний зардалд хүрэлцдэггүй гэх мэт дутагдалтай тал олон байдаг учраас сэтгэл дундуур байдаг. Аль улс оронд ийм жишээ бий. Ийм учраас энэ дутагдалтай талыг нөхөж, дүүргэхээр хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо давхар хөгжиж ирсэн байдаг юм байна.

Эрүүл мэндийн даатгал Бусад улсад

Герман

Герман улс эрүүл мэндийн даатгал маш сайн хөгжсөн орнуудыг тэргүүлдэг. Учир дэлхийн улс орнуудаас анхлан , 19р зууны дунд үед эрүүл мэндийн даатгал гэдэг зүйлийг санаачилж, ажил хэрэг болгож байжээ. Тийм ч учраас Германы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо олон жилийн түүхтэй, боловсронгуй хөгжиж ирсэн байна. 

Өдгөө Германд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг улсын болон хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага өрсөлдөөний зарчмаар явуулж байна. Германы хүн амын дийлэнх хэсэг буюу 90 орчим хувь нь төрийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бол 10 гаруй хувь нь хувийн даатгалын үйлчилгээг авдаг ажээ. Өөрөөр хэлбэл Улсын эрүүл мэндийн даатгал хувийн эрүүл мэндийн даатгалаас дутахааргүй уян хатан нөхцөл, олон боломжийг санал болгодог учраас хүн амын дийлэнх нь улсын эрүүл мэндийн даатгалдаа сэтгэл хангалуун байдаг байна. Тухайлбал, ямар ч орлогын эх үүсвэргүй иргэдэд төрөөс эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нь төлдөг, мөн тухайн өрхийн нэг хүн даатгалтай бол гэр бүлийн бусад  гишүүд ч хэрэглэх боломжтой зэрэг олон онцлогтой.  Үүгээрээ Германы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь өвчтөнүүдэд хамгийн ээлтэй бөгөөд Европын бусад орнуудтай харьцуулахад хамгийн их төлбөрийг даатгалаас нөхөн төлдөг байна. Тус улс ДНБ-ийхээ 10-аас дээш хувийг нь эрүүл мэндийн салбарт зарцуулдаг ажээ. Харин хувийн эрүүл мэндийн даатгалд Германчуудын маш цөөхөн хувь хамрагддаг байна. Тодруулбал илүү чинээлэг мөнгөтэй хэсэг хамрагддаг ажээ. Тэд сонгосон эмнэлгээсээ үйлчилгээ авсны дараа даатгалын компанид төлбөрийн баримтыг явуулдаг бөгөөд даатгалын компаниас төлбөрийн 80-90 хувийг буцаан олгодог байна. Даатгуулагч бүр өөрийн хүссэн эмч, эмнэлэг, өөрт тохирсон эрүүл мэндийн үйлчилгээг авах эрхтэй байдаг ажээ. 

АНУ

АНУ эрүүл мэндийн өртөг хамгийн өндөр улсын жагсаалтыг итгэл төгс тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ хамгийн үнэтэйд тооцогддог. Харин нөгөө талд эрүүл мэндийн даатгалын системийг маш сайн хөгжүүлжээ. Тус улсын хүн амын тооллогын товчооны мэдээлснээр 2021 онд хүн амын 91,7% нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол 2022 онд энэ тоо 92,1% болж өсжээ.  2022 онд Форбес сэтгүүлээс явуулсан судалгаагаар Америкчуудын 85% нь эрүүл мэндийн даатгалдаа ямар нэг байдлаар сэтгэл хангалуун гэж хариулсан байна. 

Яагаад сэтгэл хангалуун байдаг талаар цухас дурдахад. АНУ-д 2022 оны байдлаар даатгуулсан насанд хүрэгчдийн 65,6% нь хувийн даатгалд хамрагдсан бол 36,1 хувь нь улсын эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. 

Нийт даатгуулагчдын 54,5%-ийг ажлын байраараа дамжуулан эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд эзэлж байна. Өөрөөр хэлбэл байгууллагаараа хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг тогтолцоо АНУ-д өндөр хөгжжээ.

Ингэхдээ дотроо бүүр төрөлжчихсөн, тухайн иргэний хэрэгцээ, шаардлага, сонголт, боломжид нийцүүлсэн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Тухайлбал, наснаас шалтгаалж өөр өөр шимтгэл төлнө. Буцаад тухайн хүнд ирэх өгөөж нь өндөр. Мөн ямар чиглэлийн байгууллагад ажилладгаас хамаарч бас ялгаатай хураамж төлнө.  Тухайлбал онцгой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага буюу жишээ нь гал сөнөөгч бол төлөх шимтгэл арай өндөр.  Үүнийгээ дагаад авах үйлчилгээ, нөхөн олговор өндөр байх жишээтэй. 

Хувийн эрүүл мэндийн даатгал байгууллагын ажилчдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Байгууллага бүр өөр өөрсдийн гэсэн дотоод соёлтой байдаг. Өглөө ажил дээрээ ирээд гутлаа сольж, тавчиг өмсөж хөлөө амраах, үлдсэн цайны цагаа ном уншаад тухтай хэвтэх гэх мэт ажил дээр эргэн тойронд өрнөж байгаа чимээгүйхэн харилцаа, хандлага өөрөө байгууллагын соёлыг илэрхийлдэг. 

Энэ бүгд компанид ажилчдын амжилттай ажиллах бүтээмжийг чиглүүлж байдаг  бичигдээгүй дүрмүүд гэж хэлж болно. Товчхондоо бол жинхэнэ үнэ цэн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндийн асуудлыг чухалчилдаг болжээ. Энэ бол байгууллагын соёлын гол хэсэг. Ажилчдаас өндөр бүтээмж, эерэг үр дүн хүлээж байгаа бол тэдний биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг нэгдүгээрт тавих нь зүйтэй юм. “Манайх байгууллагаараа жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг”, “байгууллагаараа эрүүл мэндийн даатгалтай” гэх үгс, хандлагууд ихэссэн нь сайшаалтай.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниуд яг л тухайн байгууллагад тохирсон үйлчилгээг санал болгож байна. Жишээлбэл Нэйшнл лайф даатгалын компани эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг 17 дахь жилээ үзүүлж байна.

Даатгалын кейс

Түүх 1. Нэйшнл лайф даатгалтай олон жилийн хамтын ажиллагаатай байдаг нэгэн байгууллага ажилчдадаа “ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ”-д хамруулсан байдаг ба уг байгууллагын нэгэн ажилтан яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор БНСУ-ын томоохон эмнэлгийг зорьж 240 сая төгрөгийн зардал гарж даатгалаас нөхөн төлбөр авч санхүүгийн асуудалаа шийдсэн байна. Мэс засал амжилттай болж одоогийн байдлаар уг даатгуулагч Монгол улсдаа ирсэн байна. 

Түүх 2. Нэгэн олон улсын компанийн Монгол дахь салбар ажилчдаа Нэйшнл лайф даатгалын “ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ”-д хамруулдаг байна. Нэг давуу тал нь үндсэн ажилтнууддаа гэр бүлийн хүмүүсээ давхар даатгуулах боломжийг олгодог. Нэгэн даатгуулагчийн нөхөр хорт хавдраар оншилогдсон гэх аймшигт мэдээг дуулж гадаад улсыг зорисон бөгөөд хагалгааний зардал 400 гаруй сая төгрөг болсон байна. Гэвч энэ бол хүнд хагалгаа, хүний нутагт хийгдэж байгаа учраас төлбөр нь жирийн хүн дийлэхийн аргагүй өндөр нь бас нэг сэтгэлийн шаналгаа болов. Түүнийг харь улсад эмчилгээ хийлгэж байх зуур даатгалын компанийнхан эмнэлэгтэй нь шууд харьцаж, өмнөөс нь бүх ажлыг амжуулж даатгуулагчийг санхүүгийн хувьд сэтгэл тайван эмчилгээ, үйлчилгээ аван эдгэрхэд нь тусалсан. Тэрээр эрүүл саруул болсныхоо дараа өөрт нь тусалж дэмжсэн бүх хүмүүст баярласан талархсанаа биечлэн хэлэхдээ эхнэрээ дагуулан даатгалын компанид очиж, захирал ажилчидтай нь уулзан “Надад амьдрал бэлэглэхэд тусалсан та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна” гэж хэлэхэд Нэйшнл лайф даатгалын гүйцэтгэх захирал Г.Монголхүү

“Та манай даатгуулагч, бид хийх ёстой ажлаа л хийсэн шүү дээ. Харин таны жинхэнэ талархах ёстой хүмүүс бол манай даатгуулагчид юм даа”

хэмээн даруухан хариулсан байдаг.