ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДИТ БАЙДАЛ🧍‍♂️🧍‍♀️

2025-06-09

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн байдал бол зүгээр нэг салбарын асуудал биш. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бүтээмж, хүн амын амь насны асуудал болоод байна. Дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж буй нь үүний нэг илэрхий нотолгоо юм.

🧬Хорт хавдрын сүүдэр☠️

2024 онд 4,755 хүн хорт хавдраар амь насаа алдсан нь нийт нас баралтын 20 хувийг эзэлжээ. Элэгний хорт хавдар хамгийн өндөр хувьтайгаар бүртгэгдсэн бол ходоод, уушги, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэс, хөхний хавдрууд удаалж байна. Харамсалтай нь, хавдрын 65% нь IV шатанд буюу хэтэрхий хожуу үед оношлогдож байгаа нь эмчилгээний үр дүнд хүндээр нөлөөлж, амь аврах боломжийг үгүй хийж байна.

Хавдрын гол шалтгаанууд:

  • В, С вирусийн халдвар: Монголд В вирус дэлхийн дунджаас 10.9, С вирус 21.5 дахин их байна.
  • Архины зохисгүй хэрэглээ: 29 дахин өндөр.
  • Эрт илрүүлгийн хамрагдалт муу.

🥗Хоол хүнс ба эрүүл мэнд🩺

Монголчуудын хоолны үндсэн хэрэглээ мах байдаг ч энэ нь эрүүл мэндэд эрсдэл дагуулж байна. Холестерин, ханасан өөх тосны өндөр хэрэглээ нь зүрх судасны өвчин, хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

  • Давсны хэрэглээ хэт өндөр.
  • Жимс, ногооны хэрэглээ хангалтгүй.
  • Өглөөний цай алгасах, боловсруулсан хүнсний хэрэглээ ихэссэн.
  • Хүнсний аюулгүй байдалд анхаарах шаардлага нэмэгдсээр байна.

Махны хадгалалт, борлуулалтын үеийн ариун цэврийн нөхцөл байдалд хийсэн шалгалтаар олон зөрчил илэрч, зарим тохиолдолд нянгийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь бүртгэгдсэн байдаг. Харамсалтай нь, энэ бүхэн бидний өдөр тутмын хэрэглээнд “чимээгүй хор” болон нэвтэрсээр байна.

🍷🚬Архидалт, тамхидалт: Эрүүл мэндийн чимээгүй дайснууд⚠️

  • Монголын насанд хүрсэн иргэдийн 51.2% архийг хэтрүүлэн хэрэглэдэг.
  • Архины шалтгаант нас баралт жилд 4,500 орчим.
  • Тамхины хэрэглээ нийт хүн амын 27.1%, эрэгтэйчүүдийн 52%-д хүрчээ.

Эдгээр нь зөвхөн хувь хүний сонголт биш, нийт нийгмийн эрүүл мэндэд хохирол авчирч буй системийн асуудлууд юм.

🌬️Агаарын бохирдол – Амьсгалахад аюултай хот☠️

Улаанбаатарын PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 6 дахин их байна. Гэр хорооллын утаа, автомашины угаар хосолж, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчин, цус харвалт зэргийг нэмэгдүүлж байна.

🧠Мэдлэггүйгээс биш, хайнга байдлаас үүдэлтэй эрсдэл⚠️❌

2024 оны байдлаар эрт илрүүлгийн үзлэгт нийт хүн амын 45.8% нь хамрагдсан байна. Гэвч хүн амын дийлэнх нь Facebook, TikTok-д “эрүүл мэндийн контент” үздэг хэрнээ өрхийн эмнэлэгтээ хэрхэн хандахаа мэддэггүй нь харамсалтай. Өвчний 60% нь эрт шатандаа илэрвэл бүрэн эмчлэгдэх боломжтой байдаг ч Монголд 65% нь IV шатандаа оношлогдож байна.

🩺Эрүүл мэнд бол хөрөнгө оруулалт💰💡

Иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд урьдчилан анхаарах цаг болсон. Өнөөдрийн мэдлэггүй, хайнга хандлага маргаашийн харамсал болдгийг бид бүхэн ойлгох цаг иржээ.

Хувийн эрүүл мэндийн даатгал бол зөвхөн өвдсөн хойно биш, урьдчилан хамгаалах ухаалаг шийдэл юм. Эрүүл мэндийн хүнд сорилт тулгарахад таны эмчилгээний зардлыг хөнгөлөхөөс гадна:

  • Чанартай, хувийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлнэ.
  • Эрт оношлогоо, шинжилгээнд идэвхтэй хамрагдах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Санхүүгийн ачааллыг гэр бүлд ирэхээс сэргийлнэ.

Хувийн эрүүл мэндийн даатгал бол эмнэлэгт хэвтэх, мэс засалд орох, оношлогоо шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх зэрэг нөхцөлд санхүүгийн итгэлтэй түшиг болж өгдөг хамгаалалт юм.