Амьдралын даатгалд хандах нь даатгалын цогц үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ
Ердийн гэдэг нь эд хөрөнгө, хариуцлагын буюу тоног төхөөрөмж, барилга байшинд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох чиглэлтэй даатгал юм. Харин нөгөө талд эдгээр баялгийг бүтээж, эзэмшиж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг санхүүгийн хамгаалалтад авч байгаа амьдралын даатгал байдаг.