Амь нас, эрүүл мэндээ хаана даатгах вэ?
Өнөөдөр даатгалын зах зээлд том жижиг 17 тоглогч оролцож, жилдээ 90 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна. Хэдийгээр энэ нь санхүүгийн зах зээлд их жин дарж чадахгүй ч 10 жилийн өмнөхөөс даруй 15 дахин өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл шинэ мянган эхлэхтэй зэрэгцэн Монголын даатгалын салбар хөлд орж эхэлжээ.