Хорт зуршлууд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалсан өвчлөл манай улсын хүн амын дунд жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан халдварт бус өвчин нас баралтын 80 гаруй хувийг эзэлж байна.