Танд амьдралын даатгал хэрэгтэйг илтгэх 5 шалтгаан.


Ихэнх хүмүүс 20 насандаа амь насны даатгалд хамрагдах талаар огт боддоггүй боловч даатгалд хамрагдах хамгийн тохиромжит үе юм.

Та 20 насандаа амь насаа 10 жилийн хугацаанд 10 сая төгрөгөөр үнэлэхэд сард ердөө 2000₮ хураамж төлөх боломжтой. Энэ нь 1 ширхэг коланы үнэ. Жил өнгөрөх тусам таны даатгалын хэрэгцээ өөрчлөгдөж, эхнэр болон үр хүүхэд, тэтгэвэр зэрэгт анхаарч эхэлнэ. Хэрвээ та амьдралын даатгалд хамрагдаагүй бол таныг даатгалд хамрагдуулах 5 шалтгааныг хүргэж байна.

1. Та гэр бүлтэй болно.

Та хэзээ нэгэн өдөр өөрийн гэсэн гэр бүл зохиох нь мэдээж. Тэр үед та олон зүйлс дээр хариуцлагатай хандах шаардлагатай болж ирнэ. Тухайлбал, гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь нас гэх мэтчилэн. Тиймээс амьдралын даатгалд хамрагдсанаар таны гэр бүл ирээдүйд 5 эсвэл 10, 20 жилийн дараа санхүүгийн хувьд айх зүйлгүй болох юм.

2. Та үр хүүхэдтэй болно.

Хэрвээ та хүүхэдтэй болно гэж төлөвлөж байгаа бол амь насны даатгалд хамрагдах хамгийн тохиромжит үе нь энэ юм. Хүмүүс ихэнх тохиолдолд байрны зээл, сургалтын төлбөр болон бусад өр төлбөрт зориулж амь насны даатгалд хамрагддаг бол үр хүүхдийнхээ төлөө даатгалд хамрагдаарай.

3. Та хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарал хандуулна.

5 эсвэл 10 жилийн өмнө их сургуулийн төлбөр хэд байсныг та мэдэх үү? Үүнтэй адил 5 эсвэл 10 жилийн дараа их сургуулийн төлбөр одоогийнхоос хэд дахин нэмэгдэхийг та мэдэх үү? Өнөөдөр их сургуулийн төлбөр дунджаар жилийн 3 сая, 10 - 20 жилийн дараа таны үр хүүхэд их сургуульд ороход хамгийн багадаа жилийн 10 сая байвал та тэр үед хэр бэлтгэлтэй байх вэ? Хэрвээ та бэлтгэлгүй, мөн итгэлгүй байгаа бол та яг одоо даатгалд хамрагдахыг зөвлөж байна.

4. Таны одоогийн ажил өндөр эрсдэлтэй.

“Амьдралын даатгал нь орлогын тасалдалд, гэнэтийн ослоос үүдэх нас баралт зэрэг хүчин зүйлсээс хамгаалах эрсдэлийн менежмент юм” “Пруденшиал” -н санхүү төлөвлөлтийн зөвлөх Силва Теграс.

5. Та эцэг эхдээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Таны эцэг эх тэтгэвэрт гарах үед тэтгэврийн хэмжээ хангалтгүй байх магадлалтай боловч танд үүнийг өөрчлөх боломж бий. Та эцэг эхээ хувийн тэтгэврийн даатгалд хамруулснаар тэд тэтгэвэрт гарсны дараа тэтгэвэрээсээ гадна нэмэлт тэтгэвэртэй болох боломжтой болно. Тиймээс та эцэг эхээ тэтгэврийн хуримтлалд хамруулаарай.

Хэрвээ та эрсдэл өндөртэй орчинд ажилладаг бол та амь насаа алдах магадлал өндөртэй хүн. Нисэх, барилга, уул уурхай зэрэг салбарт ажилладаг хүмүүст даатгалын хураамж өндөр тооцогддог гэдгийг бодох хэрэгтэй. Эрсдэл өндөртэй орчинд ажиллах нь та гэнэтийн осолд орж хөдөлмөрийн чадвараа тодорхой хувь хэмжээнд алдана. Ингэснээр таны гэр бүлийн орлого тасалдаж эхлэх үед орлох эх сурвалж шаардлагатай болно. Энэ үед амьдралын даатгал гэр бүлийн тань орлогын нэг эх үүсвэр болно.