Амьдралын даатгал нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нөхүүлж төлүүлэхээр хийсэн хэлцэл бөгөөд амь насны, гэнэтийн ослын, эрүүл мэндийн, тэтгэврийн, хуримтлалын зэрэг хүний амьдрал, амьжиргаатай холбоотой даатгалын үйлчилгээ үзүүлдгээрээ бусад даатгалаас онцлог ялгаатай.
Бид 2008 онд амьдралын даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 9000 гаруй хүний амьдралын даатгалын хуримтлалыг амжилттай удирдаж 4,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг буцаан олгож ажилласан туршлагатай.
Нөхөн төлбөр шийдвэрлэх үе шат
Бүрдүүлэх материал
Даатгуулагч хорт хавдрын онош тогтоогдсон тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Даатгуулагч хорт хавдар үүссэний дараа нас барсан тохиолдолд хорт хавдрын нэмэлт нөхцөлөөр олгосон нөхөн төлбөрийг амьдралын хугацаат даатгалын үнэлгээнээс хасаж олгох ба дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Даатгуулагч аливаа шалтгаанаар нас барсан тохиолдолд:
Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар дахин сэргэхгүйгээр бүр мөсөн алдсан тохиолдолд:
1.1 Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
1.2 Иргэний үнэмлэхийн хуулбар
2.1 Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
2.2 Иргэний үнэмлэхийн хуулбар
3.1 Нөхөн төлбөр авахыг хүссэн өргөдөл
3.2 Нас барсны гэрчилгээ;
3.3 Нас барсныг тогтоосон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт;
3.4 Бенефишерийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.5 Бенефишерийг заагаагүй бол өв залгамжлах эрхийн гэрчилгээ;
4.1 Нөхөн төлбөр авахыг хүссэн өргөдөл
4.2 Нас барсны гэрчилгээ;
4.3 Нас барсныг тогтоосон эмнэлгийн байгууллагын, эсхүл осол болсныг нотлох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;
4.4 Шүүх эмнэлгийн дүгнэлт;
4.5 Бенефишерийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
4.6 Бенефишерийг заагаагүй бол өв залгамжлах эрхийн гэрчилгээ;
5.1 Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
5.2 Иргэний үнэмлэхийн хуулбар
Эрсдэлийн хамгаалалтгүй тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Эрсдэлийн хамгаалалттай тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас олгох нөхөн төлбөрийг дараах бичиг баримтыг үндэслэн олгоно.
1. Даатгуулагч нас барсан тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1.1 Нөхөн төлбөр авахыг хүссэн өргөдөл;
1.2 Гэрээний хуулбар эсвэл баталгаа;
1.3 Нас барсны гэрчилгээ;
1.4 Монгол Улсын харьяат даатгуулагч гадаад улсын нутаг дэвсгэр дээр нас барсан бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн тухай баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
1.5 Нас барсныг тогтоосон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт;
1.6 Шүүх эмнэлгийн дүгнэлт;
1.7 Осол болсныг нотлох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт (Замын Цагдаа, Цагдаа, Гал унтраах алба, Шүүх эмнэлэг, ОБЕГ, Эмнэлгийн байгууллага г.м);
1.8 Бенефишерийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
1.9 Бенефишерийг заагаагүй бол даатгуулагчийн өв залгамжлагчийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ.
2. Даатгуулагч гэрээнд заасан хугацааг дуустал наслах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
2.1 Нөхөн төлбөр хүссэн өргөдөл;
2.2 Даатгуулагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.
2.3 Гэрээний хуулбар эсвэл баталгаа;
1. Даатгуулагч нас барсан тохиолдолд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1.1 Нөхөн төлбөр авахыг хүссэн өргөдлийн маягт;
1.2 Нас барсны гэрчилгээ;
1.3 Монгол Улсын харьяат даатгуулагч гадаад улсын нутаг дэвсгэр дээр нас барсан бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн тухай баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
1.4 Нас барсныг тогтоосон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт;
1.5 Шүүх эмнэлгийн дүгнэлт;
1.6 Осол болсныг нотлох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт (Замын цагдаа, Цагдаа, Гал унтраах алба, Шүүх эмнэлэг, ОБЕГ, Эмнэлгийн байгууллага г.м)
1.7 Асран хамгаалагчийг тогтоосон шийдвэр;
2. Даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
2.1 Нөхөн төлбөр хүссэн өргөдлийн маягт;
Харилцагчдын сэтгэгдэл
Манай байгууллага 2012 оноос “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг амьдралын даатгалын бүтээгдэхүүнээр дамжуулан шийдвэрлэдэг
EY
Гүйцэтгэх захирал
Бид “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн үзүүлж буй даатгалын үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг бөгөөд цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно
Hunnu resources
Хүний нөөцийн албаны дарга
Бид амьдралын даатгалын үйлчилгээг бүрэн авч чадаж байгаа төдийгүй тус компанийн даатгалын нөхцөл нь манай ажилтнуудын талархалыг хүлээсэн үйлчилгээ болж чадсан
Джей Ти Ай Казакстан ХХН-н Монгол дахь төлөөлөгчийн газар
Захирал
Даатгалын үйлчилгээ болон нөхөн олговрын асуудлыг цаг тухайд нь хурдан шуурхай шийдвэрлэн өгдөгт сэтгэл ханамжтай байдаг
Монгол дахь хил хязгааргүй малын эмч нар ба аграномичид ОУБ
Санхүү захиргааны хариуцсан менежер
Тус компани нь даатгалын үйлчилгээ болон нөхөн төлбөрийн асуудлуудыг даатгалын гэрээний дагуу үнэн зөв, цаг хугацаанд нь түргэн шуурхай шийдвэрлэж өгдөг. Та бүхэндээ ажлын амжилт хүсье
PWC
Гүйцэтгэх захирал
Бид ажилтанд зориулсан тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн зардлыг улам боловсронгуй, өргөн цар хүрээтэй болгох үүднээс “Нэйшнл Лайф Даатгал”-д даатгуулдаг
AND Global
Санхүү хариуцсан захирал
Түгээмэл асуулт, хариулт
Заавал өөрийн биеэр иргэний үнэмлэхийн хамт ирж даатгалын гэрээг байгуулна.
Даатгалд хамрагдахыг хүсэгч нь маягтыг бөглөнө. Үүнд:
Нөхөн төлбөр нь ямар даатгалд даатгуулснаас хамаарч ондоо байх бөгөөд тухайн даатгалын нөхөн төлбөр авах хязгаар гэж бий тэр хязгаараас давуулахгүйгээр жилд хэдэн ч удаа авах боломжтой.
Хүсэлтийн хуудас бөглөх нь шууд даатгалд хамрагдчихлаа гэсэн үг биш юм. Даатгалын менежер даатгалын гэрээ байгуулж та хураамжаа төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох ба өвчлөлтэй холбоотой эрсдэлүүд нь тодорхой хүлээлтийн хугацаатай байдаг. Харин гэнэтийн ослын тохиолдолд шууд нөхөн төлбөр авах боломжтой.
Та даатгалаа хэдийд ч цуцлах хүсэлтээ гаргаж болох бөгөөд манайд иргэний үнэмлэхийн хамт өөрийн биеэр ирж цуцлах хүсэлтээ гаргана.
Та хэдийд ч манай байгууллагын 7012-1010 утсанд холбогдон нөхөн төлбөртэй холбоотой зөвлөгөөгөө авах боломжтой.
Даатгалаа өөр этгээдэд шилжүүлэх боломжгүй. Харин хууль ёсны өв залгамжлагчаа солих боломжтой.
Даатгалын хураамжаа сар, улирал, хагас жил, жил гэсэн сонголтоор хийх бөгөөд даатгуулагч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.
Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дагуу ажлын 10 хоног, хуанлийн 14 хоногийн дотор даатгуулагчийн дансанд шилжүүлнэ.