Энэ биеэ элээж, эд хөрөнгөө торддог


Хүн өдөр тутмын амьдралын хэрэгцээндээ тодорхой мөнгийг зарж л байдаг, үрж л байдаг. Тэгвэл бид үүнийхээ хэдэн хувийг эрүүл мэнддээ зориулдаг вэ. Харамсалтай нь бид эрүүл мэнддээ мөнгө зарцуулах тун дургүй. Автомашинаа жил бүр үзлэгт оруулдаг хирнээ юугаар ч үнэлшгүй бие, эрхтнээ юман чинээ бодохоо больж. Нэг удаа найз нөхөдтэйгөө наргин суухдаа халаасан дахь мөнгөө хэнээс ч харамлахгүйгээр гаргаж чаддаг шигээ эрүүл мэнддээ тэгж ханддаг бол сайнсан. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн зарим үзүүлэлт муугаараа дэлхийд тэргүүлж байна. Тэр дундаа элэгний өвчнөөс шалтгаалсан нас баралтаар манайхан бөмбөрцгийнх нийг дагуулахгүй байгаа нь хатуу үнэн. Яагаад бид ийм байдалд хүрэв? Эдүгээ үнэгүй юм гэж бараг үгүй.


Биеийн эрүүл мэнддээ тодорхой хэмжээний мөнгийг зарцуулж байж энэ нийгэмд эрүүл энх амьдарч урт насална.


Иймээс төр засагт эрүүл мэндээ даатгаж байхаар өөрийн биедээ эзэн болж сар бүр олсон орлогынхоо 10%-ийг гэр бүлийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд зарцуулахаар даатгуулбал хамгийн зөв шийдвэр гаргалаа гэсэн үг. Хэрэв эс чадвал ирээдүйд учирч болох эрсдэлдээ 10% байтугай амьдралынхаа туршид цуглуулсан эд хөрөнгөө бүгдийг нь зарцуулах шаардлагатай тулгарч мэднэ.

Хэдий чинээ өөрсдийгөө хамгаалж, амьдралын зөв хэв маягт оруулж чадна төдий чинээ чанартай амьдралын эхлэлийг эрт тавьж өгөх юм. Тэгэхлээр эрүүл мэндээ хамгаалах нь эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх болон хувь хүний, олон нийтийн эрүүл мэндэд ач тустай, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ухамсрын өндөр төвшний үйл ажиллагаа юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүнийг эрүүл саруул амьдруулдаг орц найрлагыг 100 хувь гэж тооцвол 10 хувь нь удамшлаас, 25 хувь нь орчны нөлөөлөл буюу агаарын бохирдол, ус агаар, замын аюулгүй байдал зэргээс хамаардаг бол 55 хувьд нь хувь хүний амьдралын дадал зуршил, хэв маяг нөлөөлдөг байна. Ердөө 10 хувь нь ЭМ –ийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанараас шалтгаалдаг.

Бид, эрүүл мэнддээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ? гэх асуултыг 20 иргэнээс асуусан бөгөөд тэд 300 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг жилд эрүүл мэнддээ зарцуулдаг гэж хариулсан ба тэдний тав хүрэхгүй хувь нь уг мөнгөө урьдчилан сэргийлэх үзлэгт зориулдаг гэж хариулсан юм.

... Б.Батмэнд: Сард дунджаар гурван зуу орчим мянган төгрөг зарцуулдаг гэж болно. Жилд нэг сая гаруй төгрөгийг хэрэглэж байна. Жилд 2 удаа урьдчилан сэргийлэх шинжилгээ, дурандуулах, дархлаа сайжруулах эм бэлдмэл авахад зарцуулдаг.

Ш.Сүрэнхорлоо:  Манайх ам бүл гурвуулаа. Зун намартаа гайгүй. Өвөл илүү өвчлөл ихсээд өвөлжин ханиадтай тэмцэх болдог нэг удаагийн эмчилгээнд 200-300 мянган төгрөг зарцуулдаг.

Г.Болор: Жилдээ 200 мянга орчим төгрөг зарцуулдаг. Харьцангуй гайгүй. Өвдсөн эсвэл хүүхдийнхээ шүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор үзүүлдэг.

Г.Энхгэрэл: Ерөнхий эрүүл мэнд, ходоод, элэг цөсний эмчилгээнд зарцуулж байгаа. Эм тарианд түлхүү мөнгөө зарцуулдаг.

Б.Батболд: Сард 60 мянган төгрөг зарцуулдаг. Судасны нарийлсны эм хэрэглэдэг. Үүнийгээ тогтмол уудаг.

Ч.Мөнгөнсор: Сар болгон тогтмол зарцуулдаг төлбөр байхгүй. Жилдээ 500-600 мянган төгрөг зарцуулдаг. Залуу байхдаа өвдсөн үедээ л эм тариа авах зэрэгт зарцуулдаг байсан бол одоо хүүхэдтэй болоод урьдчилан сэргийлэх талаас нь шинжилгээ, вакцин, витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүнд түлхүү зарцуулдаг болсон

Б.Баялаг: Жилдээ урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ ойр зуурын эмчилгээндээ 500 мянган төгрөг зарцуулдаг байх...

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулна гэдэг нь эм, эмч, эмнэлгийн ор гурвыг худалдаж авах биш эдгээрээс сэргийлж, эрүүл биеэ үзүүлж харуулан, түүнийгээ хайрлан тордох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах явдал юм. Нэг үгээр хэлбэл эрүүл мэнд гэдэг нь эрүүл байх мэдлэгийг эзэмшиж амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсний үр дүн гэж ойлгож болох юм. Тиймээс хэрэгжилтэд нөлөөлөхүйц санхүүгийн асуудлыг шийдэхээр бол Нэйшнл Лайф компани танд тусална. Нэйшнл Лайф даатгалын Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь аливаа өвчнөөс үүсэх гэнэтийн зардлыг шийдэж өгөхөөс гадна Хорт хавдрын даатгал, Энэр эрүүл мэндийн даатгал, Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгал зэрэг даатгалын үйлчилгээнд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс гэр бүлээ хамгаалах боломжтой болно. 

Та бүхэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.